Ойн захад цаа бугатай танилцаж буй аялагч
Зав гаргаад, байгальд очъё.
Бидний тухай

NomadGuide
Mongolia

Ухаалаг аялал – Тогтвортой ирээдүй – Хамтын экосистем

NomadGuide Mongolia нь Монгол орны байгалийн үзэсгэлэн, түүх, соёл, нүүдэлчин ахуйг дотоод, гадаадын аялагчдад илүү ойр, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилготой аялал жуулчлалын нэгдсэн ухаалаг платформ юм.

Бид аялал жуулчлалын салбарт орчин үеийн технологи, найдвартай мэдээлэл, чанартай үйлчилгээг нэгтгэн аялагчид болон үйлчилгээ үзүүлэгчдийг холбосон цогц экосистемийг бий болгохоор ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго

Аялагч бүрд Монгол орныг аюулгүй, хялбар, ухаалаг аргаар нээн таних боломжийг бүрдүүлж, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.

Бид зөвхөн аялал санал болгохоос гадна аяллын компаниуд, жуулчны бааз, зочид буудал, ресторан, тээвэр болон орон нутгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг платформд нэгтгэхийг зорьдог.

Бидний алсын хараа

Монголын аялал жуулчлалын салбарт технологид суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, найдвартай нэгдсэн платформыг хөгжүүлэх.

Аялагчид нэг дороос аяллын мэдээлэл авах, маршрутаа төлөвлөх, үйлчилгээ харьцуулах, захиалга хийх, бусдын бодит үнэлгээ, сэтгэгдэлтэй танилцах боломжтой байх нь бидний алсын харааны нэг хэсэг юм.

Бидний үнэт зүйлс

  1. Ухаалаг аялал

    Дижитал технологи, мэдээлэлд суурилсан шийдлээр аялал төлөвлөлтийг илүү хялбар, хүртээмжтэй болгох.

  2. Найдвартай үйлчилгээ

    Хариуцлагатай аяллын компани, үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжиж, бодит мэдээлэл, хэрэглэгчдийн үнэлгээ, сэтгэгдэлд тулгуурласан итгэлцлийг бий болгох.

  3. Тогтвортой аялал жуулчлал

    Байгаль орчныг хамгаалах, Монголын өв соёлыг хадгалах, орон нутгийн иргэдийн оролцоо болон эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх.

  4. Хамтын хөгжил

    Аялагчид, аяллын компаниуд, орон нутгийн бизнесүүдийг холбож, харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Бидний уриа

Ухаалаг аялал – Тогтвортой ирээдүй – Хамтын экосистем

Smart Travel – Sustainable Future – Shared Ecosystem

NomadGuide Mongolia — Монголын аялал жуулчлалыг илүү ухаалаг, илүү ойлгомжтой болгоё.