
Хөвсгөл – Зүүн Тайгын цаатан аялал
Хөвсгөл нуурын эргээс Дархадын хотгор, Зүүн Тайга хүртэл. Найман өдрийн аяллаар морь унаж, цаатан айлд зочлон хойд нутгаар хамтдаа аялъя
Аяллын тухай
Найман өдөр, долоон шөнийн энэ аялал Улаанбаатараас эхэлж, Булганаар дайран Хөвсгөл нуурт хүрнэ. Нуурын эрэгт амарсны дараа Дархадын хотгор, Хорьдол Сарьдагийн нуруугаар аялж, Зүүн Тайгын цаатан айлд зочилно. Цаа буга малладаг айлын өдөр тутмын амьдралтай танилцаж, тайгын байгальд цагийг өнгөрөөнө.Зүүн Тайгад хүрэх замын нэг хэсгийг мориор туулна. Морин аялал ойролцоогоор 5–6 цаг үргэлжлэх бөгөөд цаатан айлд хоноглоод Хатгал, Мөрөн, Булганаар дайран буцна. Өдөр бүрийн хөтөлбөр, үнэд багтах зүйлсийг доороос үзээрэй. Үнэ болон дараагийн аяллын өдрийг биднээс лавлаарай.
Аяллын зургууд
3 зурагЗураг дээр дараад томруулж үзээрэй.
Аяллын хөтөлбөр
- 1 дэх өдөр
Улаанбаатар → Булган, Уньт. Өглөө 08:00 цагт Баруун 4 зам дахь Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвийн үүднээс хөдөлнө. Замдаа өдрийн хоолоо идээд Уньт багийн кемпэд хүрч байрлана. Оройн хоолны дараа аяллын танилцуулга хийж, кемпэд хоноглоно.
- 2 дэх өдөр
Уньт → Хөвсгөл нуур, Хатгал. Өглөөний цайгаа уугаад Хутаг-Өндөр, Их-Уул, Тосонцэнгэлээр дайран Мөрөнд хүрч өдрийн хоолоо иднэ. Үдээс хойш Хатгалд очиж, Хөвсгөл нуурын эрэгт байрлан оройн хоолоо идээд амарна.
- 3 дэх өдөр
Хатгал → Улаан-Уул. Өглөө Дархадын хотгорыг зорино. Замдаа Дархадын 13 овоо болон нутгийн түүх, дурсгалт газруудтай танилцаж, өдрийн цайгаа уун түр амарна. Орой Улаан-Уулд хүрч байрлаад хоолоо идэж амарна.
- 4 дэх өдөр
Улаан-Уул → Ренчинлхүмбэ. Өглөөний цайны дараа Ренчинлхүмбэ рүү хөдөлнө. Замдаа Хорьдол Сарьдагийн нуруу, Дэлгэрхаан уул, Ар Босготын хавцлын байгалийг үзнэ. Орой сумын төвд хүрч байрлан, оройн хоолоо идээд амарна
- 5 дэх өдөр
Ренчинлхүмбэ → Зүүн Тайга, цаатан айл. Жаргантын голын эрэгт саатан зураг аваад Цагааннуураар дайрна. Эндээс ойролцоогоор 5–6 цаг мориор явж Зүүн Тайгад хүрнэ. Цаатан айлд зочилж, цаа буга болон айлын ахуй амьдралтай танилцаад оройн хоолоо идэж хоноглоно.
- 6 дэх өдөр
Зүүн Тайга → Хатгал. Өглөөний цайны дараа тайгаар аялж, цаа буга малладаг айлуудаар зочилно. Зураг авч, нутгийн ахуй соёлтой танилцсаны дараа буцах замдаа гарна. Орой Хатгалд хүрч байрлаад хоолоо идэж амарна.
- 7 дэх өдөр
Хатгал → Булган, Уньт. Өглөө Хатгалын бэлэг дурсгалын болон нутгийн бүтээгдэхүүний дэлгүүрээр зочилно. Мөрөнд түр саатаж хэрэгцээт зүйлсээ аваад үдээс хойш Уньтыг зорино. Орой хүрч байрлан, хоолоо идээд амарна.
- 8 дэх өдөр
Уньт → Улаанбаатар. Өглөөний цайгаа уугаад буцах замдаа гарна. Түлүүгийн даваанд саатан халуун бууз идэж амраад Булган, Эрдэнэт, Дарханаар дайрна. Орой Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.
Үнэд багтсан
- Vehicle hire
- Туршлагатай хөтөч
- Морь болон морин хөтөч
- Хоол
- Майхан, унтлагын уут дэвсгэр зэрэг кемпийн хэрэгсэл
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэвтрэх хураамж
- Цаатан айлд зочлох
- Ачаа тээвэрлэх морьд
- Анхны тусламжийн иж бүрдэл
- Аяллын даатгал
Үнэд багтаагүй
- Хувийн хэрэглээний зардал
- Согтууруулах ундаа, бусад ундаа болон нэмэлт хүнс
- Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
- Бэлэг дурсгалын худалдан авалт
